Ирэх оноос Мэргэжлийн хяналтын газар шилэн хяналтын системд шилжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар ирэх оны нэг сараас эхлэн шилэн хяналтын системд шилжихээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Шилэн хяналтын системд шилжсэнээр хяналтын байгууллагын мэдээлэл ил тод, төрийн байгууллагуудын үүрэг хариуцлага нэмэгдэх гэнэ. Тухайлбал хяналтын хуудас шалгуур үзүүлэлтэн дээр тулгуурлан эрсдэлээ тооцон бүх аж ахуйн нэгжийг интернэтэд шивэх ба бүх аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа болон улсын байцаагч нарын хийж байгаа үйл ажиллагаа удирдлага төдийгүй иргэдэд ил тод харагдах боломжтой ажээ.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа