Лю Сяобогийн чандрыг далайд үйжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БЭЭЖИН. /Kyodo/. Нобелийн Энх тайвны шагналт Лю Сяобогийн чандрыг түүний гэр бүлийнхэн бямба гарагт далайн усанд үйсэн байна.
Тэрбээр хоригдож байх үедээ энэ долоо хоногт нас барсан бөгөөд чандрыг нь далайд цацсан нь тэрслүү үзэлтний бүх ул мөрийг үгүй хийх гэсэн Бээжингийн оролдлого байлаа гэж шүүмжлэгчид үзэж байна.
Люгийн хөшөөг хаа нэгтэй босгож, энэ нь цаашдаа ардчиллын төлөөх тэмцэлд томоохон нөлөө үзүүлэхээс Хятадын эрх баригчид эмээсэн бололтой. Люгийн гэр бүлийнхэн, түүний эхнэр Лю Сягаас далайд салах ёс гүйцэтгэхийг шаардсан байж магадгүй юм. Түүний гэр бүлийн гишүүд чандрыг нь Бээжин дэх гэртээ авчрахыг хүсч байжээ.

Салах ёс гүйцэтгэх ажиллагааны тухай анх түүний ах Лю Сяогуан Хятадын зүүн хойд нутгийн Шэньян хотод хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр ярьсан бөгөөд Лю нь элэгний хавдрын улмаас эрхтэн системийн дутагдалд орж пүрэв гарагт нас барсан юм. Түүний ах нь хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдийн асуултуудад огт хариулаагүй бөгөөд Хятадын Коммунист нам болон Засгийн газарт талархаж байгаагаа хэд хэдэн удаа хэлсэн байна.
Талийгаачийн эхнэр Лю Сягийн биеийн байдал муу байгаа учраас хэвлэлийн бага хуралд оролцоогүй аж.
Үд дунд болсон оршуулах ажиллагаанд талийгаачийн гэр бүлийн гишүүд оролцсон бөгөөд хэдэн цагийн дараа түүний цогцсыг чандарлаж салах ёс гүйцэтгэсэн байна. Хятадын албаны хүмүүс оршуулга болох газрыг нууцалсан байжээ.
Х.Сарнай