"Зүүн бүсийн хурд"-д эрлийз морьдыг тусад нь уралдуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-07-18 15:19:53
Сүхбаатар /МОНЦАМЭ/. "Зүүн бүсийн хурд-2017" наадмын эрлийз морьдын уралдаан энэ сарын 27-нд болно. Дээд, дунд, доод гэсэн гурван насны ангиллаар уралдах бөгөөд нэг морины мандатын үнэ 80 мянган төгрөг байх аж.

Ардын хувьсгалын 96 жил, Сүхбаатар аймаг байгуудагдсаны 75 жил, Баруун-Урт сум байгуулагдсаны 60 жил, "Зүүн бүсийн хурд-2017" наадмын хурдан морьдын уралдаанд эрлийз морийг монгол морьтой хамт уралдуулахгүй. Уралдах морьдыг холбогдох мэргэжлийн хүмүүсээр сайтар шинжүүлж байж замд нь гаргах тал дээр морины салбар хороо анхаарал хандуулан ажиллаж байна. Харин эрлийз морьдыг тусад нь буюу 07 дугаар сарын 27-ны өдөр уралдуулахаар болжээ. Ингэхдээ мандатын үнийг нэг морь нь 80 мянган төгрөг байхаар тогтсон байна. Мандатын үнээр түрүүлж айрагдсан морьдын бай шагналыг олгох аж.

07 дугаар сарын 27-ны өдрийн 06 цагт эрлийз дээд нас, 09 цагт дунд нас, 12 цагт бага нас тус тус уралдааны замд гарна.

Харин монгол морьдын мандат тус бүрдээ 10 мянган төгрөг байхаар тогтсон байна. 
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ