Төв талбайг тохижуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-07-18 15:51:38
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн төв талбай болох их жанжин Д.Сүхбаатарын талбайг тохижуулж байна. Зуны улиралд хүүхэд багачууд төдийгүй залуучууд, ахмад буурлууд гээд нас насны хүмүүс тус талбайд ирж салхилдаг. Хүмүүсийн суух сандлаас эхлээд талбайн тохижилтод анхаарах зүйл их байсан бол энэ бүх асуудлыг холбогдох газрууд шат дараатайгаар шийдэж эхэлжээ.
Төв талбайн хуучин сандалууд ашиглалтын шаардлага хангахгүй болсон учир хураан авч, 20 ширхэг сандал шинээр байршуулжээ. Тус сандал нь аймгийн ЗДТГ-ын санхүүжилтээр хийгдсэн бөгөөд нийт 2,6 сая төгрөгийн өртөгтэй. Ингэхдээ орон нутгийнхаа өрхийн үйлдвэрлэл эрхлэгчийч дэмжиж, дотооддоо хийлгэсэн байна.
Үүнээс өмнө талбайн гэрэлтүүлгийг засаж сэлбэх, ногоон байгууламжийг сэргээж зүлэгжүүлэх, хэлбэрт оруулах, дугуйн зогсоол байгуулах, авто машины зогсоолын тэмдэглэгээ хийх зэрэг хэд хэдэн ажлууд хийгдсэн. Мөн аймгийн Нийтлэг үйлчилгээ ОНӨҮГ, Сүхбаатар тохижилт ОНӨҮГ-ын ажилчид хамтран өөрсдийн санаачлагаар талбайг бүхэлд нь угааж, өнгөлөх ажлыг зохион байгуулжээ.
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ