Йеменд дэгдсэн булчин задрах тахал аюултай түвшинд хүрчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
sarnai@montsame.mn
2017-07-24 15:04:18
САНАА. /Anadolu/. Энэ оны сүүлчээр Йемен улсад дэгдсэн булчин задрах тахал өвчний халдварын тохиолдол 600 мянгаас хол давах магадлалтай байна гэж Олон улсын Улаан загалмай нийгэмлэг анхаарууллаа.

Йемен улсад одоогийн байдлаар халдварын тохиолдол 370 мянгад хүрчээ. Удаан үргэлжилсэн иргэний дайны улмаас тус улсад эрүүл ахуйн нөхцөл байдал маш муудаад байгаа юм. Саудын Аравийн дэмжлэгийг хүлээсэн засгийн газрын цэргүүд болон сөрөг хүчнийхэн хоёр жил гаруйн хугацаанд хоорондоо дайтаж байгаа бөгөөд нийслэл Санаа хот сөрөг хүчнийхний хяналтанд байна.  
 
Дайны улмаас 2 сая гаруй хүн орон гэрээсээ дүрвэжээ. Йемен дэх эрүүл мэндийн байгууллагуудын талаас илүү хувь нь ажиллахгүй байна. Энэ сарын эхээр, улсын өнцөг булан бүрээс Санаа хотын эмнэлгийг зорин олон хүн ирж байгаа тухай “NHK” агентлагийн сурвалжлах багийнхан мэдээлсэн байна. Гэвч эмнэлэгт ор хүрэлцэхгүй байгаа учир хүмүүс эмнэлгийн корридорт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Питер Маурер хэлэхдээ “булчин задрах тахал өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх боломжтой бөгөөд энэ нь хүмүүс өөрсдийн гараар бий болгосон гамшиг юм” гэжээ. Тэрбээр олон улсын хамтын нийгэмлэгт хандан, илүү их дэмжлэг туслалцаа үзүүлэхийг уриалсан байна.  
Х.Сарнай 

 


Холбоотой мэдээ