Энэтхэгт байшин нурсны улмаас 8 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-07-26 10:13:10
МУМБАЙ. /Xinhua/. Мягмар гарагт Энэтхэгийн Мумбай хотод 4 давхар байшин нурж унасны улмаас 8 хүн амиа алджээ.

Уг байшинд 15 гэр бүл амьдарч байсан аж. 18 хүнийг аварсан тухай цагдаагийн байгууллага мэдээлсэн байна. 20 орчим хүн байшингийн нурангинд дарагдсан байж болзошгүй байгаа тул эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.

Уг байшингийн 1 дүгээр давхарт байрлаж байсан дэлгүүрт засварын ажил хийсний улмаас уг барилга нурсан байж магадгүй гэж цагдаа нар үзэж байна.

Энэтхэг улсад чанаргүй барилга барьж, аюулгүй байдлын дүрэм журмыг зөрчсөн асуудал байнга гардаг ажээ. 2013 онд Мумбай хотод хууль бусаар барьсан байшин нурсны улмаас 70 гаруй хүн амиа алдаж байв. 
Х.Сарнай

 
Холбоотой мэдээ