Өнгөрсөн онд 300 гаруй хүн элэгний хорт хавдраар өвчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-07-31 21:11:50
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт өнгөрсөн онд 307 хүн элэгний хорт хавдраар өвчилсөн байна. Насны хувьд авч үзвэл, талаас илүү хувь нь 40-65 насныхан байна гэж тус аймгийн ЭМГ-ын тайланд дурджээ.
Сүүлийн арваад жил манай улсад элэгний хорт хавдар хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, нийт нас баралтын 15 хувийг эзэлж байгаа юм.
Харин хүн ам олонтой Дорнод аймагт л гэхэд 2016 онд хорт хавдрын улмаас нас барсан 141 тохиолдол бүртгэгдсэний 47.5 хувь нь элэгний хорт хавдар байжээ.
Бүр нарийн тоо судалгааг дурдвал “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн илрүүлэгт хамрагдсан иргэдээс 17 хувь нь С вирустэй, 12 хувь нь В вирусийн халдвартай нь оношлогджээ. Угтаа тус аймагт “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хамрагдалт улсын дундажтай ойролцоо 37 хувьтай явдаг. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ