Зорилтот бүлгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-08-01 01:58:54
Дорнод /МОНЦАМЭ/. “Нийгмийн эгэх хариуцлага” төслийн хүрээнд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1, 2, 8 дугаар багийн зорилтот бүлгийн иргэдэд мэргэжлийн эмч нарын баг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүллээ. Дээрх төсөл нь Швейцарийн хөгжлийн агентлаг, Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа юм.
Эмч нарын багт тус аймгийн ЭМГ, БОЭТ, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч мэргэжилтнүүд багтав.
Гурван өдрийн турш үргэлжилсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нийтдээ давхардсан тоогоор 1500 орчим иргэн хамрагджээ. Тухайлбал, мэдрэл 184, шүд 199, эмэгтэйчүүд 131, ЭХО 236, зүрхний цахилгаан бичлэг 158 гэхчлэн зорилтот бүлгийн иргэд сайн дураар эмч нарын багийг зорьж байсан юм. Энэ үеэр үзлэгт хамрагдсан иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, халдварт, халдварт бус өвчлөлийн талаарх сургалт зөвлөгөөг хүргэлээ. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ