Хөлбөмбөгийн зуны сургалтад 200 гаруй хүүхэд хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-08-01 19:56:01
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төвд “Хүүхэд-хөлбөмбөг-ирээдүй” зуны сургалт хичээллээд яг нэг сар болж байна. Хэрлэн сумын арван багийн 200 гаруй хүүхэд дээрх үнэ төлбөргүй сургалтад хамрагдаж байгаа юм. Тэд өнөөдөр сурсан мэдсэнээ тайлагнаж, үзүүлэх тоглолт хийлээ.
Тамирчдын олонх нь цаашид хөлбөмбөгөөр тууштай хичээллэж, амжилт гаргах зорилготой гэдгийг сургалт удирдсан багш Л.Наранбаатар ярьсан. 
Багийн спортыг дэмжих зорилготой дээрх сургалт энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Сургалтыг АFC лицензтэй багш Л.Наранбаатар, Т.Бямбасүрэн, МУБИС-ийн багш Д.Анхбаяр, Дорнод аймгийн насанд хүрэгчдийн шигшээ багийн тамирчид зэрэг мэргэжлийн хүрээнийхэн удирдан явуулж байна.
Д.Дэлгэрмаа

Холбоотой мэдээ