Харвардад элсэгдчийн талаас илүү хувийг анх удаагаа өнгөт арьстнууд эзэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dorjkhand@montsame.mn
2017-08-04 17:10:04
ВАШИНГТОН. /VOA/. Харвардын их сургуульд ирэх хичээлийн жилд элсэх оюутнуудын талаас илүү хувь нь өнгөт арьстнууд байна. Энэ нь 380 жилийн түүхэнд тус их сургуульд шинээр элсэгчдийн талаас илүү хувийг өнгөт арьстнууд эзэлж байгаа анхны тохиолдол болж байна.

Албан ёсны мэдээнээс үзвэл, АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүсийн талаас илүү хувь нь төгссөн энэ их сургуульд ирэх хичээлийн жилд шинээр элсэгчдийн 50.8 хувь нь өнгөт арьстнууд аж.

Өнгөрсөн хичээлийн жилд элссэн оюутнуудын 47.3 хувь нь өнгөт арьстнууд байсан гэнэ.
Г.Доржханд
 
Холбоотой мэдээ