Саку хотын хүүхдүүд Сүхбаатар дүүрэгтэй танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-08-07 12:00:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, Японы Нагано мужийн Саку хоттой эгч дүүсийн найрамдалт харилцаатай. Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хүүхэд солилцооны хөтөлбөрт хамарсан Саку хотын хүүхдүүд, албаны хүмүүсийн хамт энэ сарын 1-6-нд Сүхбаатар дүүрэгт зочиллоо.

Хүүхдүүдийг дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат, Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд болон холбогдох хүмүүс хүлээн авч уулзав. Энэ үеэр хүүхдүүд Саку хотынхоо талаар танилцуулга бэлтгэж ирснээ сонирхуулсан юм. Мөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагаатай танилцлаа.
 
Ж.Болор 
Холбоотой мэдээ