Булган сумынхны тарьсан слив жимс 4000-5000 төгрөгийн үнэтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
Ховд /МОНЦАМЭ/. Булган сумынхны тарьсан слив жимс Ховд аймгийн хүнсний захад жимсний бөөний үнэ 10 кг-аас дээш нь 4000 төгрөг, жижиглэнгээр 5000 төгрөгөөр зарагдаж байна.
Жил бүрийн намар Ховд аймгийн хүнсний зах дээр зөвхөн Булган сумаас слив жимс ирдэг.Тарвас, тинго, улаан лооль гээд Ховдын ногоочдын тарьсан амттай жимснүүд өнгө алаглаж, хүн бүхэн хүнсний зах руу тэмүүлдэг. Хол ойрынхон Ховдын захаас тарвас, жимс авах гэж зориуд зорьж ирдэг. Энэ жил тус аймгийн Булган сумын “Хөх тохой” компанийн тарьж ургуулсан слив жимс ирсэн байна. Слив жимс маш цөөхөн хоног ирж, цөөхөн хугацаанд дуусчихдаг. Усан үзэмээс хэмжээгээрээ том, улаан, шар өнгөтэй, амтлаг шүүслэг жимс байдаг. Гэхдээ жил бүр тогтсон үнэ ханштай ирдэг. Энэ жил слив жимсний бөөний үнэ 10 кг-аас дээш нь 4000 төгрөг, жижиглэнгээр 5000 төгрөгөөр зарагдаж байна. Эрэлттэй, амттай, дур булаам улаан, шар өнгөтэй ийм жимс буюу слив зөвхөн Ховд аймгийн Булган сумын Хөх тохой газар тариалангийн компанид тарьдаг.
Аль ч аймаг, сумын зах зээлд зарагдаад байдаггүй слив жимс зах зээлд борлуулагдах болсон түүхийг нь товч сонирхуулъя. Анх Булган суманд Ардын багш Бадамсэд сургуулийн хичээл-туршилтын талбайг анх 0,1 га-гаар байгуулж эхлэн жимс, жимсгэнэ, хүнсний ногоо тариалж жилээс жилд өргөтгөн жилд 14-29,6 тн ургац авч сургуулийн дотуур байр, сумын хүүхдийн цэцэрлэгийн хэрэгцээг хангаж иржээ. Энэ талбайд явуулах сургалтаа сурагчдаар хийлгэх туршилт ажил, талбайд гүйцэтгэх ажил, шаардагдах багаж хэрэгсэл, ургац хураах, борлуулах гэсэн үндсэн хэсгүүдэд тулгуурлан төлөвлөж зохион байгуулан, талбайгаа жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, техникийн ба эмийн ургамлын, үржүүлгийн, гоёл чимэглэлийн цэцгийн гэх мэтчилэнгээр 20-иод хэсэгт хувааж ажилласан баялаг туршлага өнөөдрийг хүртэл үр өгөөжөө өгсөөр байна.
Сургуулийн хичээл туршилтын талбай хүрээгээ тэлж нутгийн тариаланчид түүнийг өвлөн авч, үхрийн нүд, тошлой, хад, чацаргана, зээргэнэ зэрэг зэрлэг жимснээс гадна тарималжуулсан алим, давжаа алим, слив, үрэл, ранетка ургуулдгаараа булганчууд алдартай. Харин жил бүрийн намар Булган сумынхны тарьдаг слив жимс амтат улаан тарвасны дараа ордог алдартай, эрэлт ихтэй жимс болоод байгаа юм.

А.Бямбасүрэн