Хонин тоодог, цэн тогоруунд сансрын дамжуулагч зүүжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-08-09 15:36:48
Дорнод /МОНЦАМЭ/. Хонин тоодог “Otis tarda”, цэн тогоруу /Grus vipio/-нд сансрын дамжуулагч зүүж, эдгээр шувуудын нүүдлийг нарийвчлан тодорхойлох судалгааг өнгөрсөн сард эхлүүлжээ. Энэ үеэр дээрх хоёр төрлийн 16 шувуунд сансрын дамжуулагч байрлуулсан байна.

Судалгааг Монголын шувуу хамгаалах төв, “Дорнод” хамгаалалтын захиргаа, “Beijing Forestry University”-ийн судлаачдын баг хамтран явуулжээ. Хонин тоодог, цэн тогоруу шувууд нь Монголын нутагт үржилд орж, өндөглөөд Хятадын нутагт өвөлждөг онцлогтой. Тиймээс нүүдлийн үедээ бууж амардаг замуудыг тогтоож, зам дагуух хамгаалалтын газрууд уялдаатай ажилласнаар шувуудыг хамгаалах ажил үр дүнгээ өгнө гэж үзэж байгаа юм.
Бүс нутгаар зогсохгүй Олон улсын хэмжээнд хонин тоодог, цэн тогорууны тоо сүүлийн жилүүдэд эрс цөөрсөөр байна.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ