Үер усны аюулаас сэрэмжлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-08-09 16:42:36
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо болон аадар орох тул иргэд ийг гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Өнөөдөр өглөөний 8 цагаас маргаашийн 20 цаг хүртэл Төв аймгийн нутгаар солигдмол үүлтэй. Ихэнх нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 24-29 хэмийн дулаан байна. Харин Зуунмод хот орчмоор үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөх өдрөөс онцын өөрчлөлт орохгүй 24-26 хэмийн дулаан байна.

Долоо хоногийн цаг агаарын төлөв байдлаар, 9, 10-нд нийт нутгаар, 8, 16-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 12 -нд зарим газраар, 15-нд нутгийн баруун хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Ихэнх хугацаанд нутгийн зүүн хойд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэмийн дулаан байна. 13-наас нутгийн баруун хэсгээр бага зэрэг, цаашдаа нийт нутгаар дулаарах төлөвтэй байна гэж аймгийн УЦУОША-аас мэдээлэв. 

 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ