Өмнөговьчууд улсын аваргаас хүрэл медальтай ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-08-10 11:05:52

Өмнөговь /МОНЦАМЭ/ Монголын үндэсний Пара хөнгөн атлетикийн улсын аваргаас Өмнөгвийнхон багаараа хүрэл медаль хүртжээ.  

Монголын Үндэсний Пара Хөнгөн атлетикийн 2017 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд 19 байгууллагын 100 гаруй тамирчид, 17 төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна. Тус тэмцээнд манай аймгаас дасгалжуулагч Б.Хадбаатар, багийн ахлагч З.Заанзаяа 9 тамирчны хамт оролцож бөөрөнцөг шидэлтээр Г.Цогтгэрэл алт, М.Ууганбаяр, Б.Батсүрэн нар хүрэл медаль хүртсэн амжилттай иржээ.
Өмнөговь аймгаас 9 тамирчин төрөл тус бүрдээ 1 алт, 2 хүрэл, 2 тамирчин 4-р байр, 1 тамирчин 5-р байр, 2 тамирчин 6-р байр эзэлснээр багийн нийлбэр дүнгээр Улсын аваргаас хүрэл медаль хүртсэн байна.                                                                                
 

                                                                                                                                   Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ