Бүсийн оношилгооны төв өндөр хурдны интернет нэвтрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-08-10 18:52:09

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймагт "Ухаалаг утас, арьсны өвчний оношилгоо, эмчилгээ" төсөл хэрэгжиж эхэллээ.

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, “Хүрээ” ротари клуб хамтран Олон Улсын ротарийн холбооны санхүүжилтээр тус аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд тус төслийг хэрэгжүүлэхээр нээлтээ хийлээ.

Төслийн хүрээнд БОЭТөвд аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТөвийн болон 15 сумын эмч нарыг хамруулан, ухаалаг гар утас болон 3G/4G өндөр хурдны интернет сүлжээг хүлээн авсан байна. Ийнхүү өндөр хурдны интернет сүлжээг ашиглан, сумаас аймаг руу, аймгаас АШУҮИС-ийн арьс судлалын тэнхим рүү явуулж, оношийг баталгаажуулан эмчилгээг хийх бүрэн боломжтой боллоо. Үүний үр дүнд иргэд сумаас аймаг болон Улаанбаатар хот руу явах шаардлагагүй тухайн оршин суугаа газраасаа бүрэн үйлчилгээ авах боломжтой болж байгаа юм.

                                                                                                                                  Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ