Ажлын байрыг дэмжих Eвропын холбооны төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-08-12 19:28:03
Дорнод /МОНЦАМЭ/. Европын холбооны ажлын байр дэмжих төсөл Дорнод аймагт хэрэгжинэ. Тус холбооноос манай улсад ажлын байр нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн бодлогод дэмжлэг үзүүлэх чиглэлээр дөрвөн жилийн турш хамтран ажиллах юм. Төслийг гурван аймагт хэрэгжүүлэхээр болсны нэгээр Дорнод аймгийг сонгожээ.
Төслийн удирдагч Агрита Гроза, мэргэжилтнүүдийн хамт ажил олгогчид, хөдөлмөрийн болон мэргэжлийн боловсролын байгууллагатай газар дээр нь танилцахаар тус аймагт ажиллаж байна. Тэд энэ удаад Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Дорнод политехникийн коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Дорнод гурил ХХК, Хишиг ХХК-г сонгож, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэлтэй нь танилцан хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо.
Төслийн багийнхан ирэх өдрүүдэд сумдад төвлөрч ажиллана.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ