Кунзийн хүрээлэнгийн өвлийн цугларалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dogsom@montsame.mn
2015-11-05 13:39:06

Хятадын Олон улсын радиогийн-ийн найман орны Кунзийн хүрээлэнгийн сурагчдын  4 дэх удаагийн  өвлийн цугларалт   Бээжин,  Си Аньд болов.

Цугларалтад оролцогчид  11 дүгээр  сарын 3-ны өдөр Хятадын Си Ань мужийн  Зам харилцааны их сургуулийн музей үзэн,  олон улсын боловсролын сургуульд дэд профессор Жао Вейгийн "Ши Ань-Түүхийн дурсамж" хэмээх лекц сонсон мөн  Хятадын уламжлалт  У  Шу гимнастикийн үзүүлбэрийг үзэж сонирхов.

Энэ оны Күнзийн  хүрээлэнгийн өвлийн цугларалт  11 хоног  үргэлжилж  Орос, Итали, Финлянд, Япон, Монгол, Пакистан, Шриланк зэрэг 8 орны Күнзийн танхимын 24 сурагч оролцсон байна. 

Бээжин хот. Б.Энхчимэг

Холбоотой мэдээ