Монголын далбаатай хөлөг онгоц Туркийн усанд голоороо хуваагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2017-08-28 09:30:45
ИСТАНБУЛ. /HurriyetDailyNews/. Энэ сарын 26-нд Монголын далбаатай, хуурай ачааны хөлөг онгоц  Туркийн Истанбул хотын эрэг орчимд гэнэт голоороо хоёр хуваагджээ
 
114 м урт “Леонардо”  хөлөг онгоц  засвар хийлгэхээр Истанбулын “Тузла” хөлөг онгоц засварын газар руу явж байсан гэнэ.
 
1975 онд үйлдвэрлэсэн энэ хөлгийн багийн 11 гишүүнийг Туркийн эргийн харуулын албаныхан аварч, эмнэлэгт хүргэжээ.
 
Хөлөг онгоцны нэг хэсгийг Туркийн аврагчид боомтод зөөж аваачсан бол нөгөө хэсэг нь аажмаар живжээ.

 
http://www.hurriyetdailynews.com/mongolian-flagged-dry-cargo-vessel-splits-in-half-off-istanbul-coast.aspx?pageID=238&nid=117231&NewsCatID=341
Г.Доржханд

Холбоотой мэдээ