Дарханы залуус “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийг дэмжинэ гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-11-06 12:09:34

Монголын Залуучуудын холбооноос өрнүүлж буй “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийхөн Дархан-Уул аймагт ажиллалаа.

Уулзалтад Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат болон Дархан-Уул аймгийн дарга, тэргүүлэгч, “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийг дэмжигчид оролцов. МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат энэ үеэр уншсан лекцдээ, “МЗХ бол бүх цаг үеийн туршид Монголын хөгжлийн хөдөлгүүр байсан. Дархан, Эрдэнэтийг босгосон, атрын аяныг эхлүүлсэн гээд өнгөтэй өөдтэй болгон МЗХ-той холбоотой. Одоо дараагийн бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлтийн үеийг бид өөрсдөө эхлүүлье” хэмээн уриаллаа.

Уулзалт лекцэд ирсэн залуучуудын 70 орчим хувь нь ажил хөдөлмөр эрхэлж буй залуучууд, үлдсэн 30 хувь нь оюутнууд байсан бөгөөд Дарханы залуус “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийг цаг үеэ олсон  арга хэмжээ болж байна. Зоригтой тууштай байгаарай. Дэмжиж оролцоход бэлэн” хэмээв.


 

Холбоотой мэдээ