АCEM-ын зочдод монголчууд юу хийж чаддагаа харуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-11-06 20:37:28

“Мишээл экспо” төвд нээгдсэн “Монгол брэнд-ACEM 2016” үзэсгэлэнд 120 гаруй үндэсний үйлдвэрлэгч оролцож байна.

Дөрвөн өдөр үргэлжлэх эл үзэсгэлэнд гар  урлал, бэлэг дурсгал, гоёл чимэглэл, сав баглаа боодол, ноос, ноолууран эдлэл, нэхий дээл гээд бүх  төрлийн бүтээгдэхүүн дэлгэжээ. Мана, хаш, модоор урласан хөөрөг үнэт чулуун сувинер  гээд үзэмжтэй бүтээгдэхүүн урласан нь ирсэн зочдын сонирхлыг татав. Монгол Улс АCEM-ын дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтыг ирэх онд зохион байгуулах бөгөөд энэ үеэр ирсэн зочдод  монголчууд юу хийж чаддагаа харуулна. Үүний бэлтгэл нь “Монгол брэнд-ACEM 2016” үзэсгэлэн юм. Энэ үеэр салбарынхан сав баглаа боодолд анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийг онцлов. Тус үзэсгэлэнгээс үндэсний үйлдвэрлэгчид санаа авч, дээд түвшний уулзалт хүртэл бэлтгэл хангах хэрэгтэйг санууллаа.

Холбоотой мэдээ