Хүүхэд харагч нар хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр чадавхжив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-09-13 17:55:22
Архангай \МОНЦАМЭ\. Архангай аймгийн хэмжээнд хүүхэд харах үйлчилгээний есөн төвийн 16 хүүхэд харагч ажиллаж байна. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхэд харах үйлчилгээнд мониторонг хийж үзэхэд хүүхдийн хөгжлийн асуудал дутагдалтай байсан учраас хүүхэд харагч нарт онол, практик хосолсон сургалтыг зохион байгууллаа.  

СӨБ олгох бодлогод нийцсэн үйлчилгээг хуулийн дагуу явуулахад шат дараатай сургалтуудыг байнга хийж, хүүхэд харагч нарыг чадавхжуулах шаардлага байна гэж үзэж, энэ сургалтаа хүүхэд хөгжил, хүүхэд хамгааллын чиглэлээр явуулсан байна.
 
Хүүхэд харагч нарыг чадавхжуулах энэ удаагийн сургалт танхимын болон цэцэрлэгийн үзүүлэх сургалт гэсэн хэлбэрээр явагдаж дуусчээ.  

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ