Хотын гэрэлтүүлэг ирэх сарын 20-нд жигдэрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын Хот тохижилт үйлчилгээний газраас аймгийн төв доторх гудамжны гэрэлтүүлгүүдийг засварлаж эхлээд байна.
Одоогоор зам дагуух 340 шонгийн гэмтлийг тодорхойлон запас сэлбэг тавьж, 150 гаруйг нь асаагаад байна. "Ирэх сарын 20 гэхэд эвдрэлтэй байгаа гэрэлтүүлгийг бүрэн асаах боломжтой" хэмээн Хот тохижилт үйлчилгээний газрын дарга Ж.Уртнасан мэдээллээ. Ямартай ч энэ өвөл Улаангомын оршин суугчид харанхуй гудамжаар явахгүй нь бололтой.

Б.Батхүү