"Орон нутгийн зам, хөдөлгөөний соёл" аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-09-20 13:03:17
Өмнөговь /МОНЦАМЭ/ "Орон нутгийн зам, хөдөлгөөний соёл" аян Өмнөговь аймагт өрнөж байна. 
"Аймгийн ЗДТГ, Авто тээврийн гаүар болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран замын хяналт шалгалтыг эрчимжүүлэх, цаашид хүндэрч буй бэрхшээлүүдийг шийдвэрлүүлэх, оновчтой зөв зохион байгуулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор энэ аянг өрнүүлж байна.
Энэхүү аяны хүрээнд аймгийн Аюулгүй амар тайван Өмнөговь хөтөлбөрөөр эргүүлийн найман авто машин, сум бүрт бэлэн бус торгуулийн төхөөрөмжийг шийдвэрлүүлсэн. Аяныхаа хүрээнд хэсгийн төлөөлөгч нараа аяндаа хамруулж зөвхөн замын хяналт шалгалтаар эргүүлд гаргаж өдөр бүр мэдээллүүдийг авч нэгтгэж байгаа" гэж аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн байцаагч Т.Түмэнжаргал ярилаа.
Энэхүү аян ирэх сарын 20 хүртэл үргэлжлэх юм байна. Тус аяныг аймгийн ЗДТГболон аймгийн удирдлагууд маш сайн дэмжиж хамтран ажиллаж байгаа ажээ. 
Хөдөөгийн замд мотоцикльтой иргэд аваар осолд өртөх нь элбэг байдаг. Тиймээс мотоцинкль жолоодож байгаа болон зорчиж яваа иргэдийг хамгаалалтын малгай өмсөхийг шаардаж байгаа гэнэ. Мөн улсын бүртгэлийн дугааргүй мотоцикльтой иргэдийг Авто тээврийн газартай хамтран бүртгэлжүүлж байгаа аж. 
Д.Мишигсүрэн 
Холбоотой мэдээ