Гамшгаас хамгаалах сургуулийн хүрээнд бүтээлч ажил өрнүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2015-11-09 16:38:03

Монгол Улсын Шадар сайд, Сэлэнгэ аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээ, ОБЕГ-ын энэ оны бүтээгдэхүүн нийлүүлэх төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Сэлэнгэ аймагт Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг энэ сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд аймгийн хэмжээнд бүтээлч ажлуудыг өрнүүлжээ.

Аймгийн төвийн 3.5 км үерийн даланг сэргээн засварлах ажлыг “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-иар гүйцэтгүүлэн ажилласан байна.

Мөн “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Сэлэнгэ орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр 2.4 сая төгрөгөөр аймгийн хэмжээнд зарлан мэдээллийн дуут дохиололтой болжээ.

Холбоотой мэдээ