Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын төлөөллүүд чууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-09-21 12:31:11
Увс /МОНЦАМЭ/. Баруун бүсийн аймгуудын Иргэдийн Төлөөлөлөгчдийн Хурлын сонгуультан, ажилтнууд, ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын Дээд хурлын төлөөлөгчид, ажилтнуудын нэгдсэн уулзалт, спортын арга хэмжээ энэ сарын 17-19-ны өдрүүдэд Увс аймгийн Улаангом хотноо болж өнгөрлөө.
Энэхүү уулзалт, спортын арга хэмжээ нь баруун бүсийн аймгуудын НӨУЁБ-ын ажлын туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх, орон нутгийн бие даасан байдлыг дээшлүүлэх, орон нутгийн НӨУЁБ-ын эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар санал солилцох, мөн хөрш зэргэлдээ улс орнуудын хууль тогтоох дээд байгууллагатай танилцах, харилцаа холбоогоо бэхжүүлэх, цаашид хамтран ажиллах зэрэгт ахиц гаргахуйц өндөр ач холбогдолтой, үр дүнтэй арга хэмжээ болсон юм.
Тус арга хэмжээнд Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, ажлын албаны хамт олон өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон бол ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсаас Тува улсын Дээд хурал /парламент/-ын төлөөлөгчид болон иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэн гээд 14 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөл хүрэлцэн ирсэн юм. Мөн Завхан аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга О.Энхбатаар ахлуулсан 12 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөл, Ховд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгээр ахлуулсан 15 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөл тус тус оролцлоо.
Б.Батхүү
Холбоотой мэдээ