Дорнодын шатарчин тивийн аваргаас алтан медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-09-21 21:15:26
Дорнод /МОНЦАМЭ/. Киргизийн Бишкек хотноо "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн аварга шалгаруулах" анхдугаар тэмцээн болж, Дорнодын шатарчин Ц.Түмэнбаяр алтан медаль хүртээд иржээ.
Тэмцээнд 13 орны 110 шатарчин сонсгол, хараа, тулгуур эрхтэний бэрхшээлтэй гэсэн 3 төрөлд өрсөлдсөн байна.
"Сонсголын бэрхшээлтэй" төрөлд 46 шатарчин оролцож, ур ухаан, цэцэн билгээ сорьсноос Монголын тамирчин Цэрэнжавын Түмэнбаяр Азийн аварга болжээ.
Шатарчин Ц.Түмэнбаяр нь аймагтаа шатрын дугуйланг тогтмол хичээллүүлж, ирээдүйн шатарчдыг бэлдэж буй багш хүн юм.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ