ХДХВ-ийг 99 хувь дарангуйлан устгах чадалтай эсрэг биеийг гарган авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2017-09-23 11:27:05
ВАШИНГТОН. /Би-Би-Си/. АНУ Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн болон “Санофи” хэмээх эмийн үйлдвэрийн  эрдэмтэн судлаачид хамтран ХДХВ-ийг 99 хувь дарангуйлан устгах чадал бүхий эсрэг биеийг гаргаж авсан тухай “Би-Би-Си” телевиз мэдээлжээ.

Судлаачид гурван эсрэг биеийг нэгтгэн дээрх супер хүчтэй эсрэг биеийг гаргаж авсан байна.
 
Тэд ХДХВ-тэй 24 сармагчинд энэ эсрэг биеэ туршилтаар тарьсан аж. Ингээд дараа нь 24 сармагчнаас ХДХВ-ийн шинжилгээ авахад нэгнийх нь ч шинжилгээний хариу эерэг гараагүй байна.

Судалгааны багийн гишүүн Гари Набель саяхан “Би-Би-Си” телевизид ярилцлага өгөхдөө “Туршилтын үр дүн үнэхээр биднийг алмайруулсан. Энэ эсрэг биеийн ХДХВ-ийг дарангуйлах чадвар 99 хувьтай гарсан” гэжээ.
 
Судлаачид шинэ эсрэг биеэ 2018 оны сүүлчээр хүн дээр туршиж үзэхээр төлөвлөж байгаа аж.
Г.Доржханд


Холбоотой мэдээ