Нийт багш нарын 70,7 хувь нь ажил хаяжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-09-26 10:53:31
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Багш нарын хоёр дахь удаагийн сануулах ажил хаялтанд Сүхбаатар аймгийн нийт багш нарын 70,7 хувь нь нэгджээ. Харин аймгийн хэмжээний 23 цэцэрлэг бүгд хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна гэв.

Аймгийн 16 сургуулиас 12 сургуулийн 401 багш энэ удаагийн ажил хаялтанд нэгдээд байна. Баруун-Урт сумын Хоёрдугаар БДС, Баяндэлгэр сумын БДС, Уулбаян Түвшинширээ сумдын ЕБС-иудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

Хууль зөрчихгүй байх, шаардлагаа үндэслэл тооцоололтой тавих, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх үүднээс холбогдох байгууллагын удирдах ажилтнууд, энгийн ажилчид ажил хаялтанд нэгдээгүй аж.
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ