Украинд өөрийгөө батлан хамгаалах зэвсэг нийлүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа ажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2017-09-27 08:47:05
ВАШИНГТОН, 27 сентября. /ТАСС/. АНУ-ын Төрийн департамент болон батлан хамгаалах яам одоогоор Украинд хамгаалалтын зэвсэг нийлүүлэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа боловч аливаа шийдвэрийг манай засаг захиргааны дэмжиж буй Минскийн тохиролцоонд нийцүүлэн гаргах юм гэж мягмар гарагт Сенатын гадаад хэргийн асуудал хариуцсан хорооны сонсгол дээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын цэрэг-улс төрийн асуудал хариуцсан туслахын үүрэг гүйцэтгэгч Тина Кайданоу мэдээлсэн байна.
 
ТАСС агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийхийлөгч Д.Трамп шийдвэр гаргаагүй байхад ямар нэгэн байр суурь илэрхийлэх бодолгүй байгаагаа хатагтай Тина Кайданоу илэрхийлжээ.  
 
“Украин улс нь АНУ-ын түнш бөгөөд өөрийгөө батлан хамгаалах өндөр чадвартай байх ёстой хэмээн манай засгийн газар үздэг. Үүний зэрэгцээ АНУ Минскийн тохиролцоог дэмждэг болохоор авч хэрэгжүүлж буй алхам маань энэхүү “илүү өргөн зураглалд” багтах ёстой” гэж Кайданоу мэдэгдсэн байна.
 
Л.Батбаяр
Холбоотой мэдээ