Химийн зэвсгээ устгах үүргээ АНУ биелүүлэхгүй байна гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НОВО-ОГАРЕВО. /ТАСС/. Хэрэгжүүлэх хугацааг нь гурван удаа хойшлуулаад байгаа химийн зэвсгээ устгах үүргээ АНУ биелүүлнэ хэмээн ОХУ найдаж байна гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын химийн зэвсгийн сүүлчийн нөөцийг устгасан Удмуртын Кизнер сууринтай телевизийн шууд холболтын нэвтрүүлэгт оролцохдоо мэдэгдлээ гэж ТАСС агентлаг мэдээлэв.
"Химийн зэвсгээ устгах талаар ОХУ-ын тавьж буй хүчин чармайлт бусад улсад үлгэр жишээ болно гэж найдаж байна. Харамсалтай нь, АНУ химийн зэвсгээ устгах үүргээ биелүүлэх хугацааг гурван удаа янз бүрийн шалтгаанаар хойшлуулаад байгаа билээ. Өөр бусад улсын нэгэн адил АНУ олон улсын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг бид хүлээж байна” гэж Оросын удирдагч тэмдэглэв.
“Орос улс зэвсэг хураах болон үй олноор хөнөөх зэвсэг үл дэлгэрүүлэх хүрээнд хүлээсэн үүргээ ягштал биелүүлж байгаа бөгөөд зэвсэглэлээр хөөцөлдөх асуудал сэргэх эрсдэл байгааг сайн ойлгож байгаа” гэж Путин мэдэгджээ.

Л.Батбаяр