Ши Жинпинийг Хятадын сүүлийн 100 жилд төрсөн “хамгийн хүчирхэг удирдагч” гэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2017-09-29 10:53:18
ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын дарга Ши Жинпинийг Хятадын сүүлийн 100 жилд төрсөн “хамгийн хүчирхэг удирдагч” хэмээн нэрлэжээ. “Вашингтон пост” сонинд мэдээлснээр, Америкийн удирдагч ийм бодол санаагаа хувийн хүмүүнлэгийн оройн зоогт оролцохдоо илэрхийлсэн аж гэж Оросын ТАСС агентлаг мэдээлэв.  
 
"Ши Жинпин Хятадын сүүлийн 100 жилд төрсөн хамгийн хүчирхэг удирдагч юм шиг байгаа юм. БНХАУ-ын даргатай би нягт хэлхээ холбоотой ажилаж байгаа” гэж Трамп тэмдэглэжээ.
 
Л.Батбаяр
Холбоотой мэдээ