ОХУ-ын Ерөнхийлөгч Туркменистанд айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2017-10-02 14:54:49
МОСКВА. /ТАСС/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангула Бердымухамедовын урилгаар даваа гарагт тус улсад албан ёсны айлчлал хийнэ Оросын төрийн тэргүүний хэвлэлийн албанаас мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.
 
“Энэхүү айлчлалын үеэр улс төр, худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан, боловсролын салбарт хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай гол зангилаа асуудлууд болон бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ. Яриа хэлэлцээний дүнд Орос-Турменийн хэд хэдэн баримт бичигт гарын зурах юм” гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны мэдээнд дурджээ.  
 
Үүнээс өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2012 оны 12 дугаар сард Туркменистанд айлчиж байсан ба Туркменийн ерөнхийлөгч өнгөрсөн оны 11 дүгээр сард ОХУ-д ажлын айлчлал хийсэн ажээ.
 
Л.Батбаяр
Холбоотой мэдээ