Хархорин сум хатуу хучилттай замаа нэмэгдүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-10-03 07:59:44
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хархорин суманд асфальтан зам тавих ажил жил бүр өргөжиж байна. Хүн ам ихтэй, аялал жуулчлал хөгжсөн, хотын статустай томоохон суурингийн хувьд дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэж, засмал тавих шаардлага байнга тулгардаг аж.
Тус суманд 2013  онд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр  Арцатын гэр хороололд 1690 метр хатуу хучилттай авто зам барих зураг төсөл боловсруулсан бөгөөд 2014 онд 478.0 сая төгрөгийн санхүүжилтээр  520 метр авто зам, 2015  онд 100.0 сая төгрөгийн санхүүжилтээр 750 метр шороон далан барьж, 2016  онд 188.0 сая санхүүжилтээр 350 метр шороон даланг асфальт бетон хучилт хийж ашиглалтад оруулжээ. Энэ онд Орон нутгийн хөгжлийн сангийн 10.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хотын доторх хатуу хучилттай замын шинэчлэл, засвар хийсэн байна.
Мөн хот хоорондын Элсэн тасархай-Орхон голын гүүр чиглэлийн 77 км хатуу хучилттай замын шинэчлэл, засварын ажлыг Улсын төсвийн 10.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж ашиглалтанд оруулав.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ