БНХАУ-ын талаас мах боловсруулах үйлдвэрүүдийн чанар эрс сайжирсан гэж дүгнэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-10-02 16:46:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын эрх бүхий байгууллагын төлөөлөгчид долоон аймгийн 11 махны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, мал төхөөрөх, мах боловсруулах явцад хяналт хийжээ.

Тэгвэл  энэ хүрээнд ХХААХҮЯ-ны БТГ-ын дарга М.Энх-Амар,  ХүҮБХЗГ-ын дарга Т.Гантогтох, Мал эмнэлэг үржлийн газрын дарга П.Ганхуяг, ГХАХ-ийн дарга С.Занданбал болон бусад албаныхан мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд хяналт хийх БНХАУ-ын ӨМӨЗО-ны хилийн хяналт шалгалт, хорио цээрийн газрын бүтээгдэхүүний хяналтын байцаагч Лиү Жинхуа, ШӨЗО-ны мужийн хилийн хяналт шалгалт хорио цээрийн газрын мал малын гаралтай бүтээгдэхүүний гэрчилгээжүүлтийн хэлтсийн дарга Ван Лүбао, Эрээний боомтын хилийн хяналт шалгалт хорио цээрийн газрын дэд дарга Давшилт, Шандун нартай уулзсан байна.

Уулзалтын эхэнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны хилийн хяналт шалгалт, хорио цээрийн газрын бүтээгдэхүүний хяналтын байцаагч Лиү Жинхуа “Манай баг 8 хоногийн дотор Монгол Улсын хот болон орон нутгийн  нийт 36 мах боловсруулах үйлдвэрт хяналт  хийлээ. Энэхүү   хяналтын үеэр Монголын мах боловсруулах үйлдвэрүүдийн чанар 2015 онтой харьцуулахад  эрс сайжирсан байна” гэв.

Харин энэ үеэр ХХААХҮЯ-ны БТГ-ын дарга М.Энх-Амар Монголын мах боловсруулах  олон үйлдвэрүүд хяналт шинжилгээнд орох хүсэлтэй байгаа. Богино хугацаанд үйлдвэрүүдэд хяналт хийх боломжгүй учир жилд хоёр удаа ирж хяналт хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. 
 

Б.Заяа
Холбоотой мэдээ