Шилдэг санаанд буцалтгүй санхүүжилт олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-10-03 07:57:03
 Увс /МОНЦАМЭ/. “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих туршилтын хөтөлбөр” -ийн хүрээнд явагдаж байгаа залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сургалт, арга хэмжээ энэ сарын 2-4-ний өдрүүдэд Увс аймагт зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээнд оролцож байгаа залуучуудын бизнес санаанаас шалгарсан төсөлд 10 сая төгрөгийн буцалтгүй санхүүжилт олгох аж. Иймээс залуучууд бизнесийн шинэ санаа олж буцалтгүй тусламж авахын тулд энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцож байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ