Хакасс Увс дахь орос хэлний төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. ОХУ-ын Хакасс улсын түүх, соёл, уран зохиолын хүрээлэнгийн олон улсын харилцааны хэлтсийн дарга Борис Устинович Амзараков, Хакассын боловсролын чанар, мэргэжил дээшлүүлэх хүрээлэнгийн доктор Татьяна Юрьевна Кравченько нар Увс аймагт зочилж байна. Тэд аймгийн Засаг дарга Д.Батсайхан болон БСУГ-ын дарга С.Дашням нартай уулзаж Хакассын холбогдох байгууллагуудын зүгээс тус аймагт байгуулагдсан Орос хэлний төвийг дэмжиж ажиллахад шаардлагатай байгаа зүйлсийн талаар ярилцан санал бодлоо солилцлоо.
Орос хэлний төвд Хакассын ЕБС-ийн багш нарын мэргэжил дээшлүүлэх хүрээлэнгээс орос хэлний багш илгээж тус төвд сургуулийн сурагчид, насанд хүрэгчид, орос хэлний багш нарт хичээл сургалт явуулах, шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах, мөн тус аймгийн орос хэлний багш нарыг Хакасс руу илгээж мэргэжил дээшлүүлэх курсуудад хамруулах боломж байгаа талаар ярилцаж аймгийн БСУГ ба Хакасс улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллахаар тохиролцлоо.

Б.Батхүү