Залуучуудын нийгмийн ухамсарыг судална

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
mn_tuul@montsame.mn
2015-11-10 17:05:53

МЗХ-ны дэргэдэх Сургалт судалгааны Полиси төв, ОХУ-ын Буриадын их сургууль, ШУТИС-ийн эрдэмтэн судлаачидтай хамтарсан баг байгуулж "Монголын өнөөгийн залуучуудын нийгмийн ухамсар" сэдэвт судалгааны ажил эхлүүлжээ.

Уг ажлын хүрээнд Сургалт судалгааны Полиси төвийн захирал Г.Эрдэнэгэрэл, хамтарсан судалгааны багийн ахлагч Эрдэм Данзанович Дагбаев нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Ийнхүү санамж бичиг үзэглэснээр залуучуудын чиглэлээрх сургалт, судалгааны ажлыг хөгжүүлэхэд чиглэгдсэн олон талт  үйл ажиллагааг ОХУ-ын Буриадын их сургуультай хамтран зохион байгуулах боломжтой болж байгаа аж.

Уг судалгааны багийнхан нийгмийн шинжтэй өргөн олныг хамарсан судалгаа явуулан нийслэл, хөдөө орон нутгийн 16-39 насны нийт залуучуудыг хамруулах гэнэ.

Холбоотой мэдээ