Дорнод аймгийн ЗДТГ олон улсын стандартад нийцсэн удирдлагын арга барилтай болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар Канадын Мерит төслийн тусламжтайгаар, байгууллага удирдах олон улсын стандартыг хэрэгжүүлэх гэж байна. Тус төслийн сургалтууд аймгийн ЗДТГ-т болж байна.
MERIT төслийн зорилго нь төрийн байгууллагуудын менежментийг сайжруулах замаар нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмрийг нэмэгдүүлэхэд оршдог. Байгууллагад чанарын удирдлагын ISO 9001 стандарт нэвтэрснээр дарга ажилтан хоорондын уялдаа холбоо сайжирч, ажлын үр дүн сайжирдаг аж. Олон улсад 1950-аад оноос нэвтэрсэн уг стандарт нь процессийн удирдлага дээр суурилсан байгууллагыг удирдах олон улсад зөвшөөрөгдсөн, үр дүнтэй арга барил юм. “Процесст оролцож буй хүмүүс хоорондоо уялдаа холбоотой, харилцан хамааралтай байдаг учраас хамтын шийдвэр гаргаж улмаар хамтын удирдлагатай болно. Хамтын удирдлагатай болсноор үйл хэрэг үр дүнтэй болж, ажилчид илүү сэдэлжиж, хөгжинө” гэж төслийн сургагч багш Б.Ундарлаа хэлж байлаа.
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн өнгөрөгч 4 дүгээр сард Мерит төслийн удирдагч Синди Фэйр, зөвлөх Марк Бертранд болон албаны бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурж байсан билээ.

Д.Дэлгэрмаа