Малчид хэрэгцээт өвсний 47,9 хувийг бэлтгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-10-06 12:57:25
Булган /МОНЦАМЭ/. Булган аймагт ирэх өвөл, хавар нийтдээ 88,5 мянган тонн өвс шаардлагатайгаас 50567 тонн өвс бэлтгэж, хэрэгцээт өвсний 47,9 хувийг аваад байна.
Тэшиг суманд 11677, Хутаг-Өндөр суманд 87221, Сэлэнгэ 7800 тонн өвс бэлтгэсэн байна. Харин Баяннуур, Хишиг-Өндөр суманд хэрэгцээт 2500-3000 тонн өвсний дөнгөж 10 хувийг нөөцөлсөн мэдээ байгаа аж.
Аймгийн хэмжээгээр нийтдээ 1685 тонн ногоон тэжээл, 8482 тонн үйлдвэрийн тэжээл, 1550 тонн гар тэжээл шаардлагатай гэж тооцож байгаагаас ногоон тэжээл 990, үйлдвэрийн тэжээл 2116, гар тэжээл 620 тонныг бэлтгэжээ.
М.Батжаргал
Холбоотой мэдээ