Бугат сум “Ханжаргалант”-ыг сүлд дуу болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-10-06 12:58:51
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Бугат сумын ИТХ “Ханжаргалант” дууг сумын сүлд дуу болгон баталлаа.
Энэ дууны хөгжмийг төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров, шүлгийг яруу найрагч С.Оюунчимэг зохиосон юм.
Эдүгээгээс 20-иод жилийн өмнө Булган аймаг байгуулагдсаны 60 жилийн ой угтаж зарласан Булганхангай нутгийн тухай дууны уралдаанд энэ дууг Монгол Улсын гавьяат жүжигчин агсан П.Ганбат дуулж тэргүүн байранд шалгарч байжээ.
М.Батжаргал
Холбоотой мэдээ