Монгол хүүхдүүд Энэтхэгийн соёл, зан заншилтай танилцав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол дахь Англи сургуулийн гуравдугаар ангийн 54 сурагч өнөөдөр Энэтхэгийн ЭСЯ-нд зочлов.
Тус сургуулийн зүгээс нэг улирал Энэтхэг орны зан заншил, соёлын сэдэвтэй хичээлийг сурагчдад заасан бөгөөд тэднийг илүү мэдээлэлтэй болгохын тулд Энэтхэгийн ЭСЯ-нд хандан танилцах аялал хийхийг хүссэн нь ийнхүү биелэлээ олжээ. Хүүхдүүд Энэтхэгийн уламжлалыг харуулсан богино хэмжээний анимэйшн киног англи хэлээр, “Энэтхэгт нэг өдөр” киног монгол хэлээр үзэж сонирхов.
Энэтхэгийн ЭСЯ-ны Хоёрдугаар нарийн бичгийн дарга Рави Шанкер Гоел хэлэхдээ, “Монгол, Энэтхэг орон буддын шашинд үндэслэсэн олон жилийн түүхэн харилцаатай. Монголчууд Энэтхэг орныг сайн мэддэг. Гэхдээ хүүхэд залуус илүү ихийг мэдэхийг хүсч байгаа нь талархууштай. Энэтхэгийн соёлын фестивалийг 2015 онд Монголд зохион байгуулсан. Үүнээс гадна монголын 800 орчим лам Энэтхэгт сурч байгаа. Мөн Энэтхэгийн Засгийн газраас монгол оюутнуудад жил бүр нэлээд тооны тэтгэлэг олгодог. Тухайлбал, бакалавр, магистр, докторын зэрэгт суралцах 40-50, төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэхэд зориулсан богино хэмжээний сургалтын 200 гаруй оюутан тэтгэлэгт сурч байна. Ингэснээр монголчууд Энэтхэгт зорчин, түүхийн дурсгалт газрууд, соёл, зан заншилтай танилцах боломжтой болж байгаа юм. Үүнээс гадна Энэтхэг киног монголын үзэгчдэд үзүүлэх талаар ярилцаж байгаа. Энэ ажил тодорхой болсны дараа хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэх болно” гэв.
Хичээлийнхээ хөтөлбөрийн хүрээнд эдгээр хүүхдүүд Энэтхэг улсын нэгэн өвөрмөц тосгон болох Чембаколи тосгоны тухай судалж үзсэн байна. Чембаколи нь Энэтхэг улсын өмнөд хэсэгт оршдог бөгөөд хуучны уламжлалт хэв маягаа хадгалж үлдсэн суурьшсан амьдралтай, цаг агаарын хувьд аагим бөгчим эндхийн насанд хүрэгчид газар тариалан, цай кофе, ургамал, үр тариа, зөгийн аж ахуй эрхэлдэг байна. Тосгоны хүүхдүүд хичээлдээ явахдаа ой дундуур дамжиж явган явж автобус унааныхаа зогсоолд очдог байна. Зам зуураа элдэв амьтантай таарахаас эхлээд шавар шавхай туулах, бороо мөндөрт цохиулах гээд байгалийн бэрхшээлтэй нүүр тулгардаг аж. Энэтхэгийн ЭСЯ-д зочилсон эдгээр хүүхдүүдэд, хэл ус ёс заншил өөр хэдий ч хүн сурахын тулд хэрхэн хичээж ямар ч саад бэрхшээлийг давж гарч болдгийг энэ хичээлээсээ ойлгосон гэдгээ хэлж байна.

Тус сургуулийн гуравдугаар ангийн сурагч М.Цэлмүүн, “Энэтхэг орны тухай, эртний тосгоны тухай хичээл үзсэн. Тэр тосгонд хүмүүс нь хөл нүцгэн явдаг, сандалгүй учраас газарт сууж, шалан дээр зураг зурж, бичдэг нь их сонирхолтой санагдсан” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Энэ үеэр мөн хүүхдүүд Монгол, Энэтхэгийн удирдагчдын уулзалтыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн үзэж, хичээлийн нэгэн сэдэвтэйгээ холбогдуулан Энэтхэгийн ЭСЯ-нд зочлохдоо илүү олон мэдлэг өвөрлөн сэтгэл хангалуун сургууль руугаа буцсан юм.

.
Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал