Байгалийн халуун ус ашиглавал төлбөр төлөх боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-10-07 15:04:25
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ байгалийн халуун усыг аж ахуй эрхлэх зориулалтаар ашиглах төлбөрийн хэмжээг тогтоолоо.
Байгалийн халуун усыг халаалтын зориулалтаар ашиглавал ногдуулах төлбөрийн хэмжээг тухайн орон  нутгийн  халаалтын хөлсний 50 хувиар тооцох юм байна. Харин үйлчилгээ, аж ахуйн зориулалтаар ашиглавал ус ашигласны төлбөрийн 50 хувиар тооцох аж.
Тус аймгийн Могод суманд халуун рашаан байдаг бөгөөд түүний халуун усыг хэдэн жилийн өмнө халаалтын зориулалтаар  ашиглаж байсан тохиолдол байдаг.
М.Батжаргал
Холбоотой мэдээ