Аймгийн хэмжээнд царцаагдсан гурван барилга байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-10-08 11:56:30
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн хэмжээнд төсөв нь батлагдаагүйгээс “царцсан” гурван барилга байна. Тодруулбал, Баян-Уул сумын 640 хүүхдийн сургуулийн барилга, Хархираагийн бөө мөргөлийн өргөө, Спорт цогцолбор, усан сангийн барилгын ажлууд зогсонги байдалд байна. 
Үүнээс Баян-Уул сумын сургууль, спорт цогцолборын барилгын ажил 2012 онд эхэлсэн ч одоо болтол дуусаагүй байгаа юм. Сургуулийн барилгын ажил одоогоор 80 хувийн гүйцэтгэлтэй, нийт төсөв нь 3.9 тэрбум. Харин спорт цогцолборын хувьд 2013 онд усан сангийн цутгалт болон оруулга сангийн ажил хийгдэж, барилгын 15 хувийг гүйцэтгэснээс хойш зогсчээ.
Монгол орон даяар алдартай Цэрэн зайрангийн үүсгэн байгуулсан Бөө мөргөлийн сургалт, шүтээний төвд Хархираагийн соёл түүхийн төв барихаар болсон. Энэхүү бөө мөргөлийн төвийн нийт төсөв нь 243 сая төгрөг, одоогоор 50 хувийн гүйцэтгэлтэй байгаа хэдий ч энэ оны төсөвт суугаагүйгээс барилгын ажил нь зогссон гэж ГХБХБГ-ын мэргэжилтэн мэдээллээ.
 

Д.Дэлгэрмаа
 

Холбоотой мэдээ