Дэлхийн аваргын хүрэл медальтнуудад хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-10-10 22:34:44
Булган /МОНЦАМЭ/ Дэлхийн аварга шалгаруулах гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээнээс анхны хүрэл медаль эх орондоо авчирсан багийн ахлагч Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга Д.Ууганбаяр, багийн тамирчин гал сөнөөгч, спортын мастер О.Мөнхтунгалаг нарыг аймгийн Засаг дарга хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Турк улсын Измир хотноо болсон Дэлхийн аварга шалгаруулах гал унтраах техникийн олон төрөлт спортын 13 дахь удаагийн тэмцээнд Монгол, ОХУ, Австри, Чех, Болгар, Хорват, Казакстан, Иран, БНСУ зэрэг нийт 17 орны баг тамирчид оролцож, хурд хүч, ур чадвараа сорьсноос байлдааны тархалтын төрөлд манай улсын баг 27:08 секундын амжилтаар ОХУ, Беларусь улсын багийн дараа орж хүрэл медаль хүртжээ.
Энэ амжилт нь Онцгой байдлын байгууллагын түүхэнд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртэж буй анхны медаль төдийгүй Монгол Улсын гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээний энэ төрлийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.
М.Батжаргал
Холбоотой мэдээ