Нэг суурь таван хошуу мал бэлэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
montsame_user@montsame.mn
2015-09-07 13:54:05

Говь-Алтай аймгийн Жаргалан сумынхан энэ онд улсын начин болсон Ш.Шинэбаярт болон, мөн улсын шилдэг сумын уяачдын холбоогоор шалгарсан тус сумын “Шувуун хээр” уяачдын холбоондоо хүндэтгэл үзүүлэх бэсрэг наадам, хүндэтгэлийн арга хэмжээг саяхан зохион байгууллаа.

Энэ үеэр их нас, соёолон, хязаалан, шүдлэн насны морьдын уралдаан болж, аймаг сумын цолтой 64 бөх, өсвөрийн бөхийн барилдаан боллоо. Аймаг, сумын удирдлагууд аав, хүү улсын начин Д.Шоовдойхүү, түүний хоёр хүү улсын начин Ш.Тогтохбаяр, Ш.Шинэбаяр нарт дурсгалын зүйл гардуулж, шинэ начин Шинэбаяртаа нэг суурь таван хошуу мал бэлэглэлээ. Жаргалан сумын “Шувуун хээр” уяачдын холбоо сумдаа уяачдын өргөө байгуулж, аймаг, бүсийн наадамд олон айраг түрүү хүртсэн амжилтаар улсад тэргүүлсэн байна. Тэдэнд мөн аймаг сумаас хүндэтгэл үзүүлж, шагнал гардууллаа. Ийнхүү Жаргалан сумынхан шинэ начин, шилдэг уяачиддаа хүндэтгэл үзүүлснээр энэ жилийн наадам отголж байгаа ажээ.

                                                                  Ш.Цоодол

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд