Орцны цонхыг вакумжуулж, кодтой хаалга суурилуулж байна

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2017-10-13 17:38:49
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан сумын 16 дугаар багийн “Бурхант өргөө” сууц өмчлөгчдийн холбоо нь 9 орон сууцны нийт 39 орцыг хариуцан үйл ажиллагаагаа явуулдаг. Тус СӨХ-ноос энэ жил ОНХС-гийн хөрөнгө оруулалт болон оршин суугчдаас авдаг хураамжаар 11 орцыг засварлаж, 36 орцонд кодтой, төмөр хаалга суурилуулжээ.

Түүнчлэн орцнуудын хуучин модон цонхыг шинэчилж вакум цонх суурилуулж дулаан алдалтыг зогсоож өвөлжилтийн бэлтгэлээ хангажээ. “Бурхант өргөө” сууц өмчлөгчдийн холбооноос оршин суугчдын амар тайван, цэвэр эрүүл орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө хийж буй ажлуудад иргэд талархаж, сэтгэл ханамжтай байгаагаа ч илэрхийлж байна. 

Цаашид үлдсэн орцнуудыг засварлан кодтой хаалгатай болгох, бүх орцонд мэдээллийн самбар ажиллуулахын зэрэгцээ гадна тохижилт, зүлэгжүүлэлт хийхээр ирэх жилийн ажлын төлөвлөгөөндөө тусгажээ.
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ