Сайжруулагч малаас генийн шинжилгээ авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Ерөнхий генетик институтын лабораторийн эрхлэгч Юрий Анатолович болон Сорилын биологийн эрдэмтэн Ц.Цэндсүрэн нараар ахлуулсан Орос-Монголын хамтарсан ажлын хэсэг Увс аймагт ажиллаж байна.
Тэд Өлгийн улаан омгийн ямаа, Тэс омгийн адуу, Баяд үүлдрийн хонинд генийн шинжилгээ хийхээр цусны дээж авчээ. Дээжийн хариу 3-6 сарын дараа гарах юм байна. Социализмын үед Увс аймагт малын дээрх гурван чиглэлийн үүлдэр байсан бөгөөд аймгийн сумд болон бусад аймагт сайжруулагчаар аваачиж байсан түүхтэй. Генийн шинжилгээний хариу нааштай гарвал олон давуу тал бий болох аж. Тухайлбал, Тэс омгийн адуу, Өлгийн улаан омгийн ямаа, Баяд үүлдрийн хонь гэсэн албан ёсны үүлдэр бий болохоос гадна эдгээр сайжруулагч малыг дотооддоо төдийгүй гадагшаа гаргаж үр төлийг өсгөх тал дээр анхаарч ажиллах юм байна. Ийнхүү дээрх гурван үүлдрийн тусламжтайгаар нэг малаас авах ашиг шим илүү их нэмэгдэх аж.

Б.Батхүү