Ахмадуудад үнэгүй нүүрс өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-10-17 23:20:05
 Увс /МОНЦАМЭ/. Түргэн сумаас аймгийн ИТХурлын төлөөлөгчөөр сонгогдсон С.Цэцэгбал сумын ахмадууддаа үнэ төлбөргүйгээр нүүрс олгосон байна. Тэрбээр энэхүү буянтай үйлсээ жил бүр өрнүүлдэг аж. Одоогоор Түргэн сумын Ахмадын холбооны дарга Н.Дариймаад 50 гаруй тн нүүрс хүлээлгэн өгч сумынхаа ахмадуудад тарааж өгөх үүрэг оноожээ. Энэ жил 56 ахмад нүүрсний дэмжлэг хүртэж байгаа аж. Нэг ахмад настанд жилдээ нэг тонн нүүрсний тэтгэлэг авдаг байна. Ахмадууд өвөл хаяанд ирсэн энэ үед үнэ төлбөргүй нүүрс авсандаа баяртай байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ