“Ирвэсний эх нутаг-2017” арга хэмжээ болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. “Ирвэсний эх нутаг-2017” ирвэсний баяр, баруун бүсийн арга хэмжээ энэ сарын 23-нд тохиох “Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр”-өөр Улаангом хотноо болно. Энэ үеэр гар зургийн уралдаан, бэлэг дурсгалын зүйлсийн үзэсгэлэн худалдаа, жүжигчилсэн тоглолт, талбайн гар зургийн болон шторкны уралдаан, цахим хичээл, ирвэсний загварын үзүүлбэр зэрэг төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулагдах аж.
“Ирвэсний эх нутаг-2017” арга хэмжээг аймгийн ЗДТГ-аас, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар зэрэг байгууллагатай хамтран зохион байгуулах юм.
Увс аймгийн Ховд, Бөхмөрөн, Түргэн, Сагил сумдад цоохор ирвэс тархан суурьшсан байдаг юм.
Увс аймгийн Ховд, Бөхмөрөн, Түргэн, Сагил сумдад цоохор ирвэс тархан суурьшсан байдаг юм.
Б.Батхүү